okla

2008-11-29 - G.W.Bush : Би юунд ч харамсахгүй байна

Бичсэн: Мэдээ

Энэ жаахан дээр өгсөн ярилцлага нь. Би нээх сайн орчуулж чадсангүй. Гэхдээ яахав.

CNN:  Таны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 2 сар үлдлээ. 2 дайн болж байгаа энэ үед албан ажлаа өгөх ямар санагдаж байна?

 

G.W.Bush :  Энд маш олон зүйл байгаа гэдгийг би мэдэж байна. Бид эдийн засгийн хүндхэн асуудалтай нүүр тулаад байна, сонгуулийн компанит ажил дөнгөж дууслаа, манай цэргүүд ч аюултай нөхцөл байдалд байна. Би дайнд хэн нэгнийгээ алдсан гэр бүлүүдтэй уулзана. Энэ бүх ажил нэгдүгээр сарын 20-нд дуусна. Тиймээс энэ асуултыг 21-нд асуувал илүү дээр байх. Тэр үед би та нарт яг юу гэж хэлэхээ мэдэхгүй. Би юу гэж бодож байхыгаа ч мэдэхгүй. Гэхдээ би ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд болж байсан зарим зүйлсийг дурсах нь дамжиггүй. Би түүнчлэн гэртээ харихыг тэсэн ядан хүлээж байна. Миний толгойд олон л бодол эргэлдэж байна.

 

CNN:  Энэ бол сонгууль явагдсанаас хойшхи таны өгч буй анхны ярилцлага. Тиймээс та намайг юу асуух гэж байгааг гадарлаж байгаа байх. Сонгуулийн үр дүн ийм гарсан нь таньд ямар санагдаж байна?

 

G.W.Bush :  Миний сонголт ялсангүй. Би Жон МакКейнийг дэмжиж байсан. Би түүнийг хүчтэй тэмцэгч гэж бодож байлаа. Гэхдээ энэ бүхний дараа миний хэлэх зүйл гэвэл Барак Обамагийн ялсан энэ сонгууль манай улсын нэгэн түүхэн үйл явдал боллоо. Америкт ийм өдөр ирнэ гэж найдаагүй маш олон хүмүүс байсан. Хүмүүс улсынхаа тогтолцоонд итгэж, эрх мэдлийг мэдэрч байгаа нь улсын хувьд сайн зүйл. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Обамад маш их боломж олдсон. Би түүнд чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсч байна. Тэр америк хүн шиг би ч бас америк хүн. Ерөнхийлөгчийнх нь амжилт улсынхаа сайн сайхан байдлыг илэрхийлдэг.

CNN : Ирэх дөрвөн жилд улс орон ямар байх бол?

G.W.Bush : Үүнийг хэлэхэд хэцүү. Бид эдийн засгийн хямралыг даван туулж чадна гэдэгт би итгэлтэй байна. Ирак эрх чөлөөний бэлгэ тэмдэг болж, Афганистаны байдал ч илүү дээрдэх байх. Улс орныхоо аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна. Энэ бол хамгийн чухал асуудал бөгөөд ерөнхийлөгч болон конгресс хамтран ажиллаж шийдвэр гарган, тэгснээр бид аюулгүй байдлаа хамгаалж, өөрсдийн цэцэглэн хөгжих боломжийг эргүүлэн олж авч чадна.


үргэлжлэл бий ...


Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд




:-)
 
xaax