okla

2009-01-01 - 'Mamma Mia' хамгийн олон хувь зарагджээ

Бичсэн: Entertainment



“Mamma Mia” мюзикалын диск нь бүх л цаг үеийн туршид Британид хамгийн олон хувь борлогдсон DVD болжээ.

Энэ кино 5 сая хувь борлогдсон анхны кино юм. Хамгийн анх ABBA хамтлаг дууг нь дуулсан энэ киноны сүүлийн хувилбар Британий 2008 оны шилдэг DVD болж, харин түүний дараа орсон "Харанхуйн баатар" (The Dark Night) л гэхэд дөнгөж 1.5 сая зарагдсан аж.

 

Харин түүний өмнө Карибын тэнгисийн дээрэмчин Pirates of The Caribbean: The Curse of The Black Pearl  4.7 сая хувь, 3, 4-р байранд Бөгжний эзэн Lord of The Ring: Бөгжний эздийн нөхөрлөл Fellowship of The Ring, 2 цамхаг The Two Towers орсон байна. Мөн жагсаалтын эхний 10-т Шрек 2, Бондын адал явдлын сүүлийн анги, Гладиатор зэрэг кинонууд оржээ.

 

Мамма миа”-гийн хувьд мөн хамгийн хурдан олон хувь зарагдсан DVD бөгөөд 11-р сарын дундуураас эхлээд одоог хүртэл дээрх толгой эргэм олон хувь борлогдсон байна.


<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд