okla

2008-11-06 - Хатагтай Поттер

Бичсэн: Entertainment

 .  Нэг хоёр гурав.

2006 онд  "Хатагтай Поттер" гээд нэг зохиолч эмэгтэйн тухай кино гарсандаа. Гол дүрд нь  Renee Zellweger тоглосон. 




Мэдээж энэ кино бодит хүний амьдралаас сэдвэлсэн бөгөөд Beatrix Potter хэмээх зохиолч эмэгтэйн тухай юм. Үлгэрүүд нь надад үнэхээр их таалагдсан. Нээх хөөрхөн. 

Зохиолчийнх нь амьдрал ч гэсэн бас сонин л юм байна лээ. Helen Beatrix Potter английн Лондонд 1866 онд төрсөн. Зохиолч, номын зураач, байгаль хамгааалагч байсан тэрээр өөрийн Петер туулай гэх мэт амьтдын дүрийг гаргасан хүүхдийн номнуудаараа алдаршсан гэнэ. 

  Beatrix Potter гэрээрээ боловсрол олж авсан учир бусад хүүхдүүдтэй уулзах боломж тэр бүр олддоггүй байж. Түүний дүү Bertram нь нийтийн сургуульд явдаг, гэртээ ховорхон ирдэг. Тэгээд л Beatrix өөрийнхөө тэжээмэл амьтадтай цуг үлддэг байв. Түүнд мэлхийнүүд, жижигхэн гүрвэл, өмхий хүрэн бүр тэжээмэл сарьсан багваахай хүртэл байж. Мөн өөрийнх нь дүрсэлснээр "шазруун бас бүдүүлэг" бяцхан  Бенжамин туулай, хаана ч явсан дандаа цуг авч явдаг Петер гэдэг бас нэг туулай байжээ. Поттер тэднийг хэдэн цагаар харж суугаад эцэст нь зурдаг байв. Тиймээс ч хожим нь гаргасан номнуудаас илүү номын баатрууддаа хайртай байсан гэдэг. Түүний зургууд бага багаар сайжирсаар нэг л мэдэхэд гайхалтай зурдаг болжээ.   
  1893 онд Поттер анхны зохиол болох "Петер туулайн үлгэр"-ээ өөрийн нэг танил хүүд зориулан бичжээ. Тэр хүү маш удаан хугацаанд өвчтэй хэвтэрт байсан юмсанж.  1901 онд Зул сарын баярын үеэр энэ үлгэрээ 250 хувь хэвлэсэн байна. Энэ бяцхан үлгэрийн анхны хувиуд дорхноо зарагдсан учир дөнгөж дараагийн долоо хоногт нь л гэхэд дахиад 200 хувь хэвлэх хэрэгтэй болсон гэдэг. За ингээд л түүний бүтээлүүд эхэлсэн юм. Дараагийн 28 жилд Поттер 22 жижиг үлгэрийн номыг бичиж гаргажээ. 
        



 

Сэтгэгдэл бичих!

2009-01-30 -

Бичсэн: ketchup
их хөөрхөн кино. зурагнууд нь ч бас хэлэх зүйлгүй хөөрхөн.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд




:-)
 
xaax