2009-02-01 - Нарниагийн шинэ анги 2010 онд гарна
20-р зуун FOX кино компани Нарниагийн цувралыг үргэлжлүүлэхээр болж, тэд CS Lewis-ийн 3-дахь ном Voyage of the Dawn Treader-оор хийхээр болжээ.
FOX компани Disney кино компаниас өрсөн энэ эрхийг авчээ. Киноны эхний хоёр ангийг бүтээхдээ Disney компани нийтдээ нэгдүгээр анги The Lion, the Witch and the Wardrobe-д 745 сая доллар, хоёрдугаар анги "Ханхүү Каспиан" Prince Caspian-д 420 сая доллар зарцуулжээ.
Дараагийн ангийг нь 2010 он гэхэд гаргахаар төлөвлөөд байна.
(Каспиан ханхүү эргэж ирнэ)
Шинээр гарах ангийг хийхийн тулд хичнээн мөнгө зарцуулах тухай ямар нэг мэдээлэл гараагүй бөгөөд энэхүү 3-р анги дээр киноны туршид гардаг Певенсийн хүүхдүүдээс гадна тэдний үеэл Eustace мөн Нарниагийн хаант улс руу аялах юм байна.
|