Улаан хивсний ёслол дээр Анжелинагийн буруу харуулж өмссөн хувцас
Өнгөрсөн долоо хоногт болсон Кино дэлгэцийн оддын шагнал гардуулах ёслол дээр Анжелина Жоли хувцасаа буруу харуулж өмссөн байв, гэвч энэ нь түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Тэрхүү хувцас нь алдарт Max Azria - гийн хонгорзул цэцгийн өнгөтэй даашинз байсан бөгөөд нурууг нь урагш нь харуулж өмсчээ.
Загвар зохион бүтээгч нь захыг нь эргүүлж өмсөхийг үл ойшоосон уу? Эсвэл ихэр хүүхдүүдээ төрүүлээд удаагүй байгаа од бүсгүй үүнийг анхаарах завгүй байсан уу?
(зүүн гар талд Анжелина Max Azria-гийн даашинзтай, баруун талд Azria-гийн 2009 оны хаврын цуглуулага дээр энэ даашинзыг моделын өмссөн байдал )
Магадгүй тэр өөрийн шивээсээ гаргах гэсэн ч байж болох юм. Жоли хэдхэн долоо хоногийн өмнө мөн л Max Azria-гийн даашинзыг иймэрхүү байдлаар өмсчээ.