okla

2009-02-08 - Oprah Winfrey

Бичсэн: Мэдээ
 

    Oprah Winfrey эгэл жирийн айлаас гаралтай ч Америкийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэй болж чадсан юм. Winfrey хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж, маш их хөрөнгө цуглуулсан бөгөөд өөрийн алдар нэр эд баялгаа хүмүүсийн хэцүү бэрх амьдралд туслахад зориулж байна.
    Orpah (Библийн сударт гардаг нэгэн нэр) Winfrey 1954 оны 1 сарын 29-нд АНУ-гийн Миссиссипи мужид төржээ. Харин одоо тэр Oprah гэдэг нэрээр дэлхий дахинд алдаршсан юм. Опраг жаахан байхад аав, ээж 2 нь салж, түүнийг өвөө, эмээтэй нь цуг байлгахаар явуулж, тэр тэнд маш ядуу тарчиг орчинд 6 нас хүртлээ байжээ. Дараа нь ээжтэйгээ цуг амьдарсан байна. Тэр тэнд эрэгтэй хамаатнуудынхаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, доромжлуулж байжээ. Энэ хэцүү бэрх амьдрал дунд Опра 14 нас хүрсэн бөгөөд дараа нь аавтайгаа амьдрахаар Теннисе муж руу явжээ. Тэнд ч амьдрал сайнгүй байлаа. Эцгийнхээ хатуу шаардлага, мансууруулах бодис зэрэг олон зүйлтэй тэмцэж байсан Опрагийн анхны хүүхэд нь зулбажээ. Аавтайгаа байнга зөрчилддөг байсан Опра эцэст нь их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан юм.


"Би энэ бүхнээс гарах гарц бий гэдгийг мэдсэн. Би өөр илүү сайхан амьдрал бий гэдгийг номноос уншиж мэдсэн. Би өөр газар, өөр амьдрах зам байдгийг мэдсэн" Oprah Winfrey



   Winfrey Теннисс мужийн их сургуульд суралцжээ. Түүний аавын өндөр шаардлага нь түүнийг илүү тэмцэгч дайчин болгосон гэж тэр ярьдаг. Опра их сургуульд суралцаж байх хугацаандаа сэтгүүл зүйн чиглэлийг ихэд сонирхож эхэлжээ. Сургуульд сурах түүнд хүнд байсан ч төгсөхдөө сургуулийнхаа хүндэт оюутан болсон юм.
    Төгссөнийхөө дараа Nashwille-д телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажиллажээ. Сургуульд байхдаа ч гэсэн тэр радиогийн нэвтрүүлэгч хийж байжээ. Опра бол африк америк гаралтай анхны телевизийн нэвтрүүлэгч эмэгтэй бөгөөд 19хөн настайдаа өглөөний talk show "People are talking" -оо гаргажээ. Ингэснээрээ тэр өөрийн санаа бодлоо бусадтай хуваалцах боломжтой болсон юм. 1984 онд Чикагод очиж тэндхийн WLS-TV-гийн "AM Chicago" өглөөний нэвтрүүлгийг явуулах болсноор түүний амжилт эхэлжээ. Энэ нэвтрүүлэг гарж эхэлснийхээ дараахан хамгийн өндөр рейтингтэй телевизийн show болжээ. Үүнээс нэг жилийн дараа Опра шоуныхаа нэрийг "The Winfrey Oprah Show" болгон өөрчилсөн байна.
    The Oprah Winfrey Show хамгийн алдартай телевизийн шоу болж, Америкт л гэхэд 20 саяаас дээш хүн долоо хоног бүр үзэж, мөн дэлхийн олон улс оронд цацагдах болсон юм. Опрагийн "Harpo Production, Inc" продакшн түүнийг шоуг бэлдэж, тэр өөрөө хөтөлдөг болжээ.
    1996 оноос Опра "Oprah's Book Club"-ийг нээсэн бөгөөд энэ клубт нэгдсэн номнууд богино хугацаанд шилдгийн шилдэг болж чаддаг. Харри Поттерийн цувралууд ч бас энэ клубын дэмжлэгийг авсан юм.
    Түүний энэ их амжилтын хажуугаар тэр бас буяны ажилд идэвхтэй оролцдог нэгэн аж.


"Ямар ч материаллаг зүйлс чамд илүү хэрэгтэй зүйлийг олж харахад чинь тус болохгүй. Харин тэдгээр нь өөрийнхөө төдийгүй бусдын амьдралыг өөрчлөх боломжийг л олгодог" Oprah Winfrey


    Опра Винфри өөр олон салбарт хүчээ сорьж байна. Тэр АНУ-ийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг бөгөөд Forbes сэтгүүлийн судалгаан дахь баячуудын жагсаалтанд байнга дээгүүр ордог байна.






Сэтгэгдэл бичих!

2009-04-03 -

Бичсэн: zulaa (зочин)
ene bol gaihamshig bish gj uu love struck
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд




:-)
 
xaax